| Ерөнхий мэдээлэл |
|
|
|
“Hotel Mongolia” буюу “Монгол Шилтгээн” нь нийслэл Улаанбаатар хотын төвөөс зүүн зүгт 20 км-ийн зайд хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгальтай зохицолдон оршдог.
Тус цогцолбор нь эртний нийслэл Хархорум хотыг санагдуулам сүм хийдийн уран барилгуудтай бөгөөд хаалга, тавилга, модон эдлэлийн хийц нь Монголчуудын гар урлалын гайхамшгийг яруу тодоор илэрхийлнэ. Цогцолбор барилгын төв хэсэгт “Их гүрэн” ресторан сүндэрлэн харагдах ба эндээс та Баянзүрх Хайрханыг бахдан харах боломжтой. Хэрэмнээс урагш Хатан Туулын хөвөөнд Наран шарлагын хэсэг байрладаг бөгөөд энд таныг наранд биеэ шаран, элсний волейбол тоглож, хүүхэд багачуудаа тоглоомын талбайд тоглуулан ая тухтай амрах боломжийг бүрдүүлсэн билээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг.Иймээс та бүхнийг амралтаа эрүүл орчин цэнгэг агаарт, “Хатан Туул” голын хөвөөн дэх манай өвөрмөц цогцолборыг зорин ирж, амралтаа ая тухтай өнгөрөөнө гэдэгт итгэж байна. Таныг хүндэтгэсэн,“Монгол Шилтгээн” ХК-н хамт олон |
Hotel MongoliaМонгол улсУлаанбаатар хот Баянзүрх дүүрэг 20-р хороо Гачуурт тосгон |
|
|
Имэйл: Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
5-р сараас 9-р сар хүртэл |
|
|